Бидний тухай

Товч танилцуулга
“Миллениум Турс” ХХК нь 2019 онд анх байгуулагдсан. Манай компани нь “Монголын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо”-ны гишүүн байгууллага юм. Бид Хятад, Япон, ОХУ, Турк, Шенгений болон Зүүн өмнөд азийн орнууд руу аялал гаргадаг бөгөөд дараах үйлчилгээнүүдийг тогтмол үзүүлж байна:
- Аялал захиалга
- Зочид буудал захиалга
- Галт тэрэг болон онгоцны тийз захиалга
- Унаа тээвэр
- Угтах, үдэх үйлчилгээ
- Виз болон аяллын талаар мэргэжлийн зөвлөгөө
Манай компани 10-с дээш жилийн туршлагатай, мэргэжлийн хамт олноос бүрддэг. Бид аяллын аюулгүй байдлыг хамгийн нэгдүгээрт тавьдаг бөгөөд аялагчиддаа тухтай, сэтгэл хангалуун үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Бид хуваарьт аяллын хажуугаар хувь хүн болон байгууллага хамт олны захиалгаар тусгай аялал зохион байгуулдаг. Мөн бид олон хүнтэй хамт олон, албан байгууллагад хөнгөлөлт урамшуулал олгодог.


